The First Descendant тоглоомын бүтээгчид 2026 оны үлдэх хугацаанд хэрэгжүүлэх шинэ төлөвлөгөөгөө олон нийтэд зарлалаа. Энэхүү төлөвлөгөөнд тоглогчдын хүсэн хүлээж байсан цоо шинэ горимууд багтсан байна.
Тодруулбал, уг төлөвлөгөөнд PvEvP болон roguelite төрлийн шинэ горимуудыг нэмэхээр тусгажээ. Эдгээр шинэчлэлүүд нь тоглоомыг илүү олон удаа давтан тоглох боломжтой, сонирхолтой болгох зорилготой юм. Хөгжүүлэгчдийн зүгээс шинэ контентууд нь тоглогчдод илүү өргөн сонголтыг санал болгоно гэж үзэж байна.