The First Descendant тоглоомын хөгжүүлэгчид тоглоом доторх хүчний тэнцвэргүй байдлыг засахаар ажиллаж байна. Хөгжүүлэгч Nexon компанийн зүгээс Serena болон Ines дүрүүдэд өөрчлөлт оруулах болсноо мэдэгдлээ.

Энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь тоглогчдыг зөвхөн хамгийн хүчирхэг дүрийг сонгоход бус, харин өөрийн хүссэн дүрээ чөлөөтэй сонгон тоглох боломжоор хангах явдал юм. Тоглоомын олон нийтийн асуудал хариуцсан захирал Jason Lee долдугаар сарын 13-ны өдөр нийтэлсэн хөгжүүлэгчийн тэмдэглэлдээ, долдугаар сарын 15-ны шинэчлэлтээр Serena болон Ines дүрүүдийн тэнцвэржүүлэлтийг хийхээ зарласан байна.

Jason Lee хэлэхдээ, "Бид олон төрлийн дүрүүд өөрийн гэсэн давуу талтай байж, тоглоомын бүхий л төрлийн контентуудад хамтдаа ашиглагдах боломжтой орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг" гэжээ. Ийнхүү хөгжүүлэгчдийн зүгээс тоглоомын олон талт байдал болон дүрүүдийн тэнцвэрийг хангахын тулд ирэх өдрүүдэд тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр зэхэж байна.