Шанхай хотын Oriental Sports Center ордонд болж буй Dota 2-ын The International 2026 тэмцээний хэсгийн болон хасагдах шатны тоглолтууд дуусаж, шилдэг найман баг шалгаран үлдээд байна. Тус шатуудад олон гэнэтийн үр дүн гарсан бөгөөд одоо тэмцээний шийдвэрлэх хэсэг үргэлжлэх гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд өмнө нь PARIVISION нэрээрээ танигдсан Team Vision баг гол фаворитоор нэрлэгдэж байна. Тэд хэсгийн шатыг 4-0 гэсэн амжилтаар дуусгасан цорын ганц баг болсон бөгөөд нийт 8-2 гэсэн мапын амжилтыг үзүүлжээ.

Түүнчлэн Team Vision баг цааш шалгарсан Team Spirit, BoomBoys болон Team Falcons багуудыг цуврал тоглолтод буулган авсан байна. Ялангуяа тэд Team Falcons-ийн эсрэг тоглолтод нийт 56 kill хийсэн үзүүлэлттэйгээр тэмцээнийг итгэл төгс үргэлжлүүлж байна.