АНУ-ын The New York Times сонин өөрийн эзэмшлийн спортын мэдээллийн The Athletic сайттай хамтран өдөр тутмын үгийн сүлжээний шинэ хувилбар болох Connections: Sports Edition-ийг толилуулж байна. Энэхүү тоглоом нь спорт сонирхогчдын мэдлэгийг сорих зорилготой аж.
Уг тоглоомын үндсэн дүрэм нь тоглогчдод өгөгдсөн 16 үгийг нийтлэг шинжээр нь дөрөв дөрвөөр нь ангилж, нийт дөрвөн бүлэг болгох шаардлага тавьдаг. Тоглогчид нийт дөрвөн удаа алдаа гаргах боломжтой бөгөөд зөв хариултууд нь шараас нил ягаан хүртэлх хүндрэлийн өнгөөр ялгардаг байна.
Энэхүү үг таах тоглоом нь вэб хөтөч болон гар утсан дээр ажиллах боломжтой бөгөөд Wordle тоглоомын нэгэн адил шөнө дундын дараа өдөр бүр шинэчлэгдэн гардаг онцлогтой юм.