Алдарт The New York Times сонин өөрийн харьяа спортын мэдээллийн The Athletic сайттай хамтран спортын хорхойтнуудын мэдлэгийг сорих зорилготой "Connections: Sports Edition" нэртэй шинэ үгийн тааварт тоглоомоо танилцуулаад байна.

Энэхүү тоглоом нь тус сонины анхны алдартай "Connections" тоглоомын зарчмаар ажилладаг бөгөөд нийт 16 үгнээс бүрдэх самбараас хоорондоо ямар нэгэн сэдэв, нийтлэг шинжээрээ холбогдох дөрвөн бүлэг үгийг олох даалгавартай юм. Тоглогчид веб хөтөч болон гар утсаараа дамжуулан тоглох боломжтой ба дөрвөн удаа л алдаа гаргах эрхтэй байдаг аж.

Тоглоомын бүлгүүд нь шар (хамгийн хялбар), ногоон, цэнхэр, ягаан (хамгийн хэцүү) гэсэн өнгөөр ангилагддаг байна. Мөн алдарт Wordle тоглоомын адил өдөр бүрийн шөнө дунд шинэчлэгдэж, тааврын үр дүнгээ нийгмийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцах боломжийг олгодог.