Залуусын дунд инди рок урсгалаараа танигдсан, Америкийн The Strokes хамтлаг 2026 онд “Reality Awaits” нэртэй аялан тоглолтоо хийхээр болсноо зарлалаа. Тоглолт 6-р сарын 12-ноос эхлэх бөгөөд АНУ-ын томоохон хотуудаар үргэлжлэх юм байна.

The Strokes хамтлаг нь 2000-аад оны эхээр гарч ирсэн бөгөөд “Last Nite”, “Someday”, “Reptilia” зэрэг хит дуунуудаараа дэлхий дахинд алдартай болсон. Тэдний хөгжим нь инди рок, гараж рок, пост-панк сэргэлтийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд олон залуу уран бүтээлчдэд нөлөөлсөн билээ.

Тоглолтын тасалбарыг онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд хямд үнээр авах аргуудыг Billboard сэтгүүлээс зөвлөж байгаа аж. Залуус та бүхэн дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх боломжоо битгий алдаарай. Аялан тоглолтын маршрут болон тасалбар захиалах холбоосыг удахгүй нийтлэх болно.