AMC+ сувгийн алдартай цуврал “The Vampire Lestat”-ын 6-р анги “Montreal” нэртэйгээр гарч, үзэгчдийг цочирдуулсан үйл явдлаар өндөрлөсөн билээ. Цувралын гол дүр болох Лэстат (Сэм Рид) болон түүний амраг Луи (Жейкоб Андерсон) нар Даниел болон Арманд нарын отолтонд орж, толгойгүй болсон нь тэднийг үхсэн эсэх талаарх асуултыг үлдээгээд байна.

Цувралыг бүтээгч Ролин Жонс 7-р ангийн үйл явдлыг хэрхэн өрнүүлэх нь одоогоор нууц хэвээр байгаа бөгөөд шүүмжлэгчдэд ч эхний 6 ангийг л үзүүлжээ. Mashable сайтын таамаглаж буйгаар, удахгүй гарах ангид Лэстатыг дахин шүүх ажиллагаа болох магадлалтай байна.

Армандын нууцлаг төлөвлөгөө

Энэ улирлын туршид Арманд (Ассад Заман) сүүдэрт нуугдаж, Лэстатыг ажигласаар ирсэн. Тэрээр Лэстатын хамтлагийн гишүүн Алекст нөлөөлж, түүнийг өөрийн талд оруулсан нь тодорхой болсон. Лэстат удахгүй болох тоглолтдоо бэлдэж байгаа бөгөөд Арманд энэхүү тайзыг ашиглан өшөөгөө авахаар төлөвлөж байж болзошгүй. Тэрээр Лэстатыг Луиг аврахын тулд шүүх хуралдааны хяналтыг булааж авсан гэж үздэг.

Үнэнийг илчлэх нь

Цувралын туршид “Арманд үнэнийг хэлсэн” гэх уриа гарч байсан нь Лэстатыг ихэд бухимдуулдаг. 7-р ангид Лэстатыг хүчээр үнэнийг хэлүүлж, Даниелийн тавьсан асуултуудад хариулахад хүргэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, Клаудиагийн галт тэрэгний буудал дээрх үйл явдал болон Лэстаттай холбоотой маргаантай асуудлууд тодорхой болох боломжтой юм. Клаудиагийн сүнс өмнөх ангид Лэстатыг өөрийг нь хүчиндэхээр заналхийлсэн гэж худал хэлж, Луиг түүний эсрэг турхирсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Лэстат өөрийн өнцгөөс энэ үйл явдлыг тайлбарлах эсэх нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байна.