Дэлхий дахинд эстрадын дуугаараа танигдсан, Канадын дуучин, хөгжмийн зохиолч The Weeknd алдарт “After Hours” нэртэй дэлхий даяар хийж буй аялан тоглолтынхоо Азийн орнуудаар үргэлжлүүлэх товоо саяхан зарлалаа. Түүний энэхүү аялан тоглолт нь 2020 онд гаргасан “After Hours” цомгийнх нь нэрээр нэрлэгдсэн бөгөөд цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст 2022 оноос эхлэн үргэлжилж байгаа билээ.
The Weeknd-ийн тоглолт Азийн хэд хэдэн том хотуудад болох бөгөөд тоглолтын тов, байршил зэргийг тун удахгүй зарлах болно гэж мэдэгдсэн. Тоглолтын үеэр түүнтэй хамт Японы хип-хоп дуучид болох Creepy Nuts болон DJ ¥ØU$UK€ ¥UK1MAT$U нар оролцох ажээ.
The Weeknd нь орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц хөгжмийн хэмнэлтэйгээрээ ялгардаг. Түүний дуунууд нь ихэвчлэн хайр дурлал, ганцаардал, амьдралын хатуу бодит байдлын тухай өгүүлдэг бөгөөд залуусын зүрх сэтгэлд гүн гүнзгий хүрдэг билээ. Тэрээр олон арван сая цомог борлуулж, Грэммийн хэд хэдэн шагнал хүртсэн бөгөөд дэлхий даяар маш олон шүтэн бишрэгчтэй.
The Weeknd-ийн Азийн орнуудаар хийх аялан тоглолт нь түүний фэнүүдийн хувьд маш том бэлэг болох нь дамжиггүй. Монгол залуус бид ч гэсэн түүний тоглолтыг үзэх боломжтой болов уу гэсэн хүлээлттэй байна.