Тоглоом хөгжүүлэгч CD Projekt Red компани алдарт “The Witcher 3: Wild Hunt” тоглоомынхоо 10 жилийн ойг тохиолдуулан сайжруулсан буюу remastered хувилбарыг есдүгээр сарын 29-нд гаргахаар боллоо.
Энэхүү шинэчлэлтийн хүрээнд тоглоомын гэрэлтүүлэг болон орчны нарийвчлалыг сайжруулж, тулааны үеийн камерыг илүү өргөн өнцөгтэй болгосон байна. Түүнчлэн ур чадварын бүтцийг (skill tree) илүү энгийн болгосноор тоглоомын тулаан болон ахиц дэвшлийн явцад тулгардаг байсан зарим асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхэд тус дэм болно гэж үзэж байна.
Уг шинэчилсэн хувилбар нь цаашид гарах “Songs of the Past” нэртэй өргөтгөлийн (expansion) өмнө тоглогчдын хүртээл болох юм.
Түүнчлэн уг хувилбарыг Nintendo Switch 2, PC, PlayStation 5 болон Xbox Series X/S платформууд дээр нэгэн зэрэг худалдаанд гаргахаар товложээ.