Дэлхийн хөгжим, спорт, зугаа цэнгэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг THE•TEAM агентлаг (хуучнаар Wasserman) компаниа Providence Equity Partners хөрөнгө оруулалтын компанид бүрэн худалдахаар болсон тухай Billboard мэдээллээ.

Энэхүү хэлцлийн хүрээнд 2022 оноос хойш тус агентлагийн гол хөрөнгө оруулагчаар ажиллаж ирсэн Providence Equity Partners нь үүсгэн байгуулагч Кэйси Вассерманы эзэмшиж байсан үлдсэн хувьцааг худалдан авч, компанийн цорын ганц эзэмшигч болох юм. Энэхүү үйл явц ойрын 45-60 хоногийн дотор бүрэн дуусах төлөвтэй байна.

Компанийн дотоод мэдээллээр, 2014 оноос хойш ерөнхийлөгчөөр ажилласан Майк Уатт хэлцэл дууссаны дараа гүйцэтгэх захирлын (CEO) албан тушаалд томилогдоно. Агентлагийн үүсгэн байгуулагч Кэйси Вассерман өөрийн нэрийг компаниас авч, брэндээ THE•TEAM хэмээн өөрчилсний дараа ийнхүү үйл ажиллагаанаасаа бүрмөсөн холдож байна.

Энэхүү худалдаалах үйл явц нь өндөр өрсөлдөөнтэй байсныг эх сурвалжууд онцолсон бөгөөд UTA, EQT, WIM болон Excel Sports Management зэрэг байгууллагууд худалдан авах сонирхлоо илэрхийлж байжээ. Providence Equity Partners-ийн зүгээс энэхүү нэмэлт хөрөнгө оруулалт нь спорт, хөгжим, зугаа цэнгэлийн салбарын урт хугацааны өсөлтөд итгэж буйгаа илэрхийлж байна.