Stream Hatchet аналитик компанийн 2026 оны хоёрдугаар улирлын тайлангаас үзэхэд, TikTok Live платформ дэлхийн шууд дамжуулалтын зах зээлийг тэргүүлж эхэлжээ. Дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд тус платформ 50.9 хувийн зах зээлийг эзэмшиж, нийт 8.9 тэрбум цагийн үзэлтийг бүртгэсэн байна.

Энэхүү үзүүлэлт нь Twitch болон YouTube Gaming зэрэг уламжлалт платформуудыг нэгтгэснээс ч илүү өндөр үзүүлэлт болж байгаа юм. Тухайн улиралд дэлхий даяар нийт 17.5 тэрбум цагийн шууд дамжуулалт үзсэнээс TikTok Live-ын эзлэх хувь өмнөх улиралтай харьцуулахад 3.9 хувиар өссөн нь зах зээлийн дийлэнх хэсгийг хянахад гол нөлөө үзүүлжээ.

Харин Twitch, YouTube зэрэг уламжлалт платформууд нийлээд 8.5 тэрбум цагийн үзэлтийг бүртгүүлсэн нь TikTok-ын өсөлтийн хажууд бага үзүүлэлт болж байна. Энэхүү өөрчлөлт нь цахим спортын үзэгчдийн контент хэрэглэх зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар улирлын цахим спортын чартыг CS2 тоглоом тэргүүлсэн байна.