1983 оны алдарт “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхий дахинд танигдсан, Уэльсийн поп од Бонни Тайлер 75 насандаа таалал төгсжээ. Түүнийг Грэммийн шагналд нэр дэвшиж байсан, хоолойны өвөрмөц өнгөөрөө ялгардаг уран бүтээлч байсныг хэвлэлүүд онцолж байна.

Тайлерийн гэр бүлээс түүний цахим хуудсаар дамжуулан мэдэгдснээр, дуучин бүсгүй Португал улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа “гэнэтийн” байдлаар амьсгал хураажээ. Тэрээр Португалын Фаро хотод өөрийн гэртэй байсан бөгөөд тавдугаар сард яаралтай тусламж авахаар эмнэлэгт хүргэгдсэн байсан аж.

Бонни Тайлерийн хамгийн алдартай бүтээл болох “Total Eclipse of the Heart” дуу нь нар болон сарны хиртэлтийн үеэр үе үеийн сонсогчдын дунд дахин эрэлттэй болж, олны анхаарлыг татсаар ирсэн юм.