Дэлхийн хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч, “Total Eclipse of the Heart” дуугаараа олон сая сонсогчдын зүрх сэтгэлд хоногшсон дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгссөн тухай Billboard мэдээллээ.
Тэрээр Уэльс улсаас гаралтай бөгөөд Billboard-ын хамгийн нэр хүндтэй Hot 100 жагсаалтыг тэргүүлж чадсан Уэльсийн цорын ганц уран бүтээлч гэдгээрээ хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн юм. Түүний дуулсан энэхүү алдарт бүтээл нь өнөөг хүртэл олон улсын хөгжмийн жагсаалтуудад онцгой байр суурь эзэлсээр ирсэн билээ.
Бонни Тайлер нь Уэльсийн хөгжмийн түүхэнд тод мөрөө үлдээсэн томоохон уран бүтээлч байсан бөгөөд түүнийг үдэх мэдээг дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь харамсан хүлээн авч байна.