Америкийн Балтимор хотоос гаралтай, хардкор панк чиглэлээр тоглодог Turnstile хамтлаг саяхан Их Британийн BBC 1 радиогийн "Live Lounge Late" нэвтрүүлэгт оролцож, олны анхаарлыг татсан тоглолт хийлээ.
Tэдний тоглолтын онцлох хэсэг нь Rage Against The Machine хамтлагийн алдарт дуучин Zack de la Rocha-гийн Rage Against The Machine-аас өмнө байгуулсан Inside Out хамтлагийн "Burning Fight" дууг өөрсдийн өнгө аясаар коверлосон явдал байв. Inside Out хамтлаг нь 1990-ээд оны эхээр Лос-Анжелес хотод үйл ажиллагаа явуулж байсан хардкор панк хамтлаг бөгөөд хэдийгээр богино хугацаанд оршин тогтносон ч хардкор хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн юм.
Turnstile-ийн ковер хувилбар нь тус хамтлагийн эрч хүчтэй, өвөрмөц стилийг бүрэн харуулж чадсан бөгөөд шүтэн бишрэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байна. Тэдний хувилбар нь Inside Out-ийн анхны дууны хардкор уур амьсгалыг хадгалж үлдсэн ч Turnstile-ийн өөрсдийн гэсэн өнгө төрхийг шингээж өгсөн нь онцлогтой. Энэхүү тоглолт нь Turnstile хамтлаг хардкор хөгжмийн ертөнцөд хэрхэн өөрийн гэсэн байр суурийг эзэлж байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо.