Хятадын Шанхай хотноо Counter-Strike 2 тоглоомын CAC (Counter-Strike Asia Championships) тэмцээн эхэллээ. Тус тэмцээний эхний өдрийн хамгийн том сенсаац нь Азийн тэргүүлэх багуудын нэг болох TYLOO баг Европын шилдэг багуудын нэг, дэлхийн чансааны эхний 10-т багтдаг MOUZ багийг Inferno газрын зураг дээр 13:9 харьцаатайгаар буулган авсан явдал байлаа.

TYLOO баг гэртээ, өөрийн үзэгчдийн өмнө тоглож байгаа нь тэдэнд маш том давуу тал болсон бололтой. Тэд эхнээсээ л MOUZ багийн тоглолтыг хянаж, тактикийн хувьд илүүрхэж байв. Ялангуяа TYLOO багийн тоглогчдын хувийн ур чадвар, зохион байгуулалт маш сайн байсан нь ялалтад хүргэсэн гол хүчин зүйл болсон юм.

MOUZ багийн хувьд энэ ялагдал нь маш том цохилт болж байна. Тэд энэ тэмцээнд түрүүлэх гол найдлага тавьж байсан бөгөөд эхний тоглолтоосөө л ялагдал хүлээсэн нь тэднийг цаашдын тоглолтод илүү хичээхэд хүргэх байх. Гэхдээ тэдний хувьд боломж дуусаагүй, тэд дараагийн тоглолтуудад ялалт байгуулан хасагдах шатнаас гарах бүрэн боломжтой.

CAC тэмцээн бол Азийн Counter-Strike 2-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг багууд оролцдог билээ. Энэ тэмцээнээс Азийн багууд дэлхийн тавцанд өөрсдийгөө харуулах, туршлага хуримтлуулах сайхан боломж олгодог юм.