VALORANT видео тоглоомд зориулсан 13.05 дугаартай шинэчлэл гарлаа. Энэхүү жижиг хэмжээний шинэчлэлтээр тоглоомын ерөнхий чанарыг сайжруулах өөрчлөлтүүд, цахим спортын функцууд болон алдаа засваруудыг багтаасан байна.

Шинэчлэлийн хүрээнд Champions Shanghai тэмцээнд зориулсан Pick’Ems тааврын систем эргэн ирлээ. Мөн тоглоом доторх спрейний (spray) дуу чимээнд өөрчлөлт оруулсан байна.

Үүнээс гадна Agent Gear ахицын систем удахгүй өөрчлөгдөх тухай анхааруулгыг уг хувилбарт дурджээ.

Тоглоомыг хөгжүүлэгч Riot Games мөн стрим снайп (stream sniping) хийх болон агентийг автоматаар хурдан сонгох хэрэгсэл (instalock tools) ашигласан тоглогчдод шийтгэл оногдуулж эхэлсэн байна.