Riot Games компани VALORANT тоглоомынхоо баатруудын ахиц дэвшлийн системийг бүрэн шинэчилж байгаагаа дэлгэлээ. Өмнө нь ашиглагдаж байсан баатрын хэрэгслийн (Agent Gear) ахицын системийг халж, оронд нь Agent Mastery хэмээх шинэ системийг нэвтрүүлж байна.

Энэхүү шинэчлэл нь тоглогчдод илүү олон төрлийн шагнал авах, мөн тодорхой нэг баатрыг хэрхэн тууштай тоглож эзэмшсэнийг бусдад харуулах боломжийг олгох аж. Agent Mastery систем нь тоглогчдын замнал болон Act бүрийн туршид шинэ зорилго тавьж, түүнийхээ төлөө тоглох боломж олгохоор зохион бүтээгджээ.

Шинэ Agent Mastery систем нь 9 дүгээр сарын 22-нд гарах VALORANT Patch 13.06 шинэчлэлтээр албан ёсоор нэвтрэх бөгөөд үүнтэй зэрэгцэн шинэ зэвсэг болон шинэ тоглоомын горим хамт гарах юм. Түүнчлэн, өрсөлдөөнт (Competitive) горимын шинэ шагналыг 2027 онд гаргахаар төлөвлөжээ.