Шанхай хотноо зохион байгуулагдаж буй VALORANT Champions 2026 тэмцээний В хэсгийн нээлтийн тоглолт болж өндөрлөлөө. Энэхүү тоглолтод Европын Team Vitality баг Pacific Stage 2-ын аварга Global Esports-тэй учраа тааран өрсөлдөж, 2-1 харьцаагаар ялалт байгууллаа.
Цувралын эхний мап болох Abyss дээр Vitality 13-10 харьцаагаар тэргүүлсэн бол хоёр дахь мап болох Ascent дээр Global Esports хариуг нь барьж, 13-9-өөр ялснаар тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ингээд шийдвэрлэх гурав дахь мап Summit дээр Европын баг 13-11 харьцаагаар эцсийн цэгийг тавьж, тоглолтыг өөрсдийн талд ашигтайгаар дуусгалаа.
Энэхүү ялагдлын дараа Global Esports баг тэмцээний доод хүснэгт (lower bracket) рүү шилжсэн бөгөөд улирлын сүүлийн тэмцээнээс хасагдахад ганцхан хожигдол дутуу болоод байна.