"VALORANT Champions Shanghai" тэмцээний эхний хоёр өдрийн тоглолтын үеэр тамирчдын төхөөрөмжид техникийн саатал гарч, тоглолтууд тасалджээ. Тодруулбал, тоглогчдын хулганын оролтод (input) доголдол үүссэн тухай гомдол гарсан байна.

Уг асуудлыг шалгасны үндсэн дээр тоглоом хөгжүүлэгч Riot Games шалтгааныг тодруулснаа мэдээллээ. Тэмцээний зориулалттай ширээнд ашигласан тодорхой металл эд ангиуд нь тоглогчдын дагалдах хэрэгслүүдэд долгионы саад (interference) үүсгэж байсан нь тогтоогджээ.

Энэхүү техникийн саатлын улмаас нээлтийн тоглолтуудын үеэр техникийн завсарлага гарч, шууд дамжуулалт хойшлоход хүрсэн байна. Тиймээс Riot Games асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд тэмцээний ширээг шинэчлэн засахаар (rebuild) болжээ.