Valorant тоглоомын ертөнцөд нэрээ гаргаж явсан залуу од Тайлер “Sym” Портер автомашины ослоор ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр ердөө 21 настай байсан бөгөөд хамт явсан найз Остентэйгээ хамт харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Тайлер “Sym” Портер бол Riot Games компанийн бүтээсэн, дэлхий дахинд маш их алдартай болсон Valorant хэмээх FPS (First-Person Shooter) тоглоомын мэргэжлийн тоглогч байсан юм. Тэрээр өөрийн ур чадвар, тоглох арга барилаараа олон залууст үлгэр дуурайлал болж, цахим спортын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан билээ.

Түүний гэнэтийн үхэлд Valorant-ын нийгэм болон цахим спортын хүрээнийхэн гүн эмгэнэл илэрхийлж байна. Олон мянган шүтэн бишрэгчид, багийн анд, өрсөлдөгчид нь түүнийг дурсан санах болно. Sym-ийн тоглоомд оруулсан хувь нэмэр, гайхалтай тоглолтууд нь хэзээ ч мартагдахгүй.

Бид Uujim.com сайтын хамт олноос түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаачийн хойдох буяныг өнөд дэлгэрүүлэх болтугай.