Тоглоомын салбарт тэргүүлэгч Valve компани шинэ Steam Frame төхөөрөмжөө олон нийтэд танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь зөөврийн Steam Deck болон виртуал бодит байдлын (VR) хэрэгслийн шинж чанарыг нэгтгэсэн шийдэл болжээ.
Тус төхөөрөмж дээр алдарт Half-Life: Alyx тоглоом ажилладаг болохыг тоймч тэмдэглэсэн байна. Steam Frame нь хэрэглэгчийн нүүрэнд шууд зүүж хэрэглэх зориулалттай бөгөөд бие даасан (standalone) горим, хүчирхэг процессор болон Foveated streaming технологийг багтаажээ. Мөн орчны дүрсийг дамжуулах pass-through камер болон тусгай мэдрэгчүүдээр тоноглогдсон удирдлагатай аж.
Үүнээс гадна уг төхөөрөмж нь модульчлагдсан загвартай, Linux үйлдлийн систем дээр суурилсан бөгөөд тохиргоог өөрчлөх боломжтой юм. Гэхдээ бүх төрлийн тоглоомыг дэмжиж ажиллахгүй төдийгүй харааны шил зүүдэг хүмүүст зарим талаар хүндрэлтэй байж болзошгүйг дурджээ.