VCT EMEA Stage 2 тэмцээний Play-Ins шат наймдугаар сарын 16-ны байдлаар албан ёсоор өндөрлөлөө. Тус шатанд өрсөлдсөн VALORANT Challenger-ийн дөрвөн багийн гурав нь амжилттай шалгаран Playoffs шатанд өрсөлдөх эрхээ авсан байна.

Энэ жил VCT-ийн бүс бүр Play-Ins шатандаа Challenger лигийн шилдэг дөрвөн багийг оролцуулж, улмаар тэдэнд VALORANT Champions 2026 тэмцээнд шалгарах бодит боломжийг олгосон юм.

Харин нөгөө талд тус лигийн томоохон нэр хүндтэй багууд болох Fnatic болон Team Heretics-ийн хувьд 2026 оны улирал нь ийнхүү эрт дууслаа гэж Dot Esports мэдээллээ.