Технологийн салбарт дуу хоолойг текст хэлбэрт хөрвүүлэх шинэ шийдэл болох VoiceType аппликейшн албан ёсоор нээлтээ хийлээ. Тус аппликейшн нь хэрэглэгчийн яриаг 99 хувийн нарийвчлалтайгаар бичвэр болгон буулгах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Хөгжүүлэгчид уг бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахтай зэрэгцэн хэрэглэгчдэд зориулсан тусгай саналыг зарлажээ. Тодруулбал, VoiceType аппликейшнийг 40 ам.долларын төлбөрөөр насан туршид нь ашиглах эрхтэй захиалгын багцыг худалдаанд гаргасан байна.
Энэхүү аппликейшн нь дуу хоолойг текст рүү хөрвүүлэх технологийг ашиглан ажиллах бөгөөд нарийвчлалын хувьд өндөр үзүүлэлтийг амлаж байгаа нь сонирхол татаж байна.