АНУ-ын алдартай хоолны сүлжээ болох Waffle House-ийн ажилтан, цахим орчинд Rockstar Riley нэрээр танигдсан залуу олны анхаарлыг татаад байна. Тэрээр Waffle House-ийн тухай дуу зохиож, түүнийгээ рэп хэлбэрээр дуулсан бичлэг нь олон нийтийн сүлжээнд хүчтэй тархсан юм.

Энэхүү алдар нэрнийхээ ачаар тэрээр хөгжмийн салбараас сая долларын үнийн дүн бүхий дуу бичлэгийн гэрээний санал авчээ. Гэвч Rockstar Riley энэхүү томоохон боломжийг хүлээж авахын оронд өөрийн үндсэн ажил болох Waffle House-т үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Тэрээр ийм хэмжээний өндөр дүнтэй гэрээ санал болгосон ч ажлаасаа гарахад хангалттай шалтгаан биш гэж үзэж байгаа аж. Олон нийт түүнийг ажлаасаа гарахгүй байгаа энэ шийдвэрийг нь гайхан хүлээж авч байгаа бөгөөд Waffle House сүлжээг түүнд цалингийн нэмэгдэл олгох эсвэл насан туршид нь хүрэлцэхүйц вафли бэлэглэх хэрэгтэй гэсэн хошигнол ч цахим орчинд өрнөж байна.