Warner Bros компани DC ертөнцийн баатруудыг багтаасан гар утасны шинэ тулаант тоглоом болох DCKO-г хөгжүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү тоглоом нь iOS болон Android үйлдлийн системд зориулагдан бүтээгдэж байгаа бөгөөд 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

DCKO нь үнэгүй тоглох боломжтой (free-to-play) тоглоом бөгөөд тоглогчид бодит цагийн горимд бусад тоглогчидтой PvP (тоглогч тоглогчийн эсрэг) тулаан хийх эсвэл PvE (тоглогч компьютерийн эсрэг) горимд тоглох боломжтой юм. Тоглогчид өөрийн багийн бүрэлдэхүүнийг хүссэнээрээ бүрдүүлж, баатруудынхаа хэрэгсэл, тоноглолыг өөрчлөн тохируулах замаар амжилтад хүрэх, чансаагаа ахиулах боломжтой.

Одоогоор уг тоглоомын албан ёсны цахим хуудсаар дамжуулан урьдчилсан бүртгэл нээлттэй байна. Сонирхсон тоглогчид урьдчилсан бүртгэлд хамрагдсанаар тоглоом албан ёсоор гарахад олгогдох онцгой шагналуудыг авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://t.co/wBLyPQPJz9 холбоосоор орж авах боломжтой.