Call of Duty: Warzone тоглоомын Season 6 The Haunting шинэчлэлтийн тэмдэглэл (patch notes) нийтлэгдэж, тоглоомын зэвсгүүдэд томоохон тэнцвэржүүлэлт хийгдсэнийг зарлалаа.
Өнгөрсөн Season 5-д тоглогчдын дунд давамгайлж байсан AN-94, VST, болон REV-46 зэрэг гол зэвсгүүдийн хүчийг бууруулсан (nerf) байна. Харин төдийлөн ашиглагддаггүй байсан зарим зэвсэг, тухайлбал Voyak KT-3 болон MPC-25-ын хүчийг нэмэгдүүлж (buff) сайжруулжээ.
Үүнээс гадна Black Ops 7 эриний сүүлийн улирал болох энэ удаагийн шинэчлэлтээр Resurgence Ranked Play горимын Skill Rating болон loadout-уудад мэдэгдэхүйц өөрчлөлтүүд орсон байна.