АНУ-д 70-аад насны нэгэн хос тэтгэврийн хуримтлалаа хэрхэн зарцуулах талаар маргаж, энэ нь санхүүгийн зөвлөгөө өгдөг MarketWatch цахим хуудсанд асуудал болж тавигджээ. Эхнэр нь 700,000 долларын IRA (Individuals Retirement Account буюу хувь хүний тэтгэврийн данс)-наасаа 30,000 долларыг буяны ажилд хандивлахыг хүсч байгаа бол нөхөр нь үүнтэй санал нийлэхгүй байна.
Эхнэрийнх нь хэлснээр тэдний орлого хангалттай. Тэд Нийгмийн Даатгалын сангаас тэтгэвэр, нөхрийнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэтгэмж, мөн гурван өөр тэтгэврээс орлого олдог бөгөөд энэ нь бүх зардлыг бүрэн хангадаг аж.
Гэсэн хэдий ч нөхөр нь ирээдүйд юу болохыг таашгүй хэмээн үзэж, хуримтлалаа хэвээр нь байлгахыг илүүд үзэж байгаа бололтой. Тэтгэврийн хуримтлал гэдэг бол хүн хөдөлмөрлөх чадваргүй болсон үедээ амьжиргаагаа залгуулах зорилготой хуримтлал юм. Тиймээс үүнийг зүй зохистой, тооцоотой зарцуулах нь чухал.
Энэхүү маргаан нь тэтгэвэрт гарсан хосууд санхүүгийн шийдвэр гаргахдаа хэрхэн санал зөрөлдөж болохыг харуулж байна. Нэг талаас буяны ажилд хандивлах нь бусдад туслах сайхан үйлдэл боловч нөгөө талаас ирээдүйн санхүүгийн аюулгүй байдлаа хангах нь бас чухал юм. Энэ тохиолдолд хосууд харилцан зөвшилцөлд хүрч, хоёуланд нь тохирох шийдлийг олох нь зүйтэй болов уу.