АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Скотт Бессент (АНУ-ын Сангийн яамны тэргүүн), Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл (АНУ-ын төв банкны тэргүүн) нар саяхан Уолл Стрийтийн томоохон банкнуудын гүйцэтгэх захирлуудтай яаралтай уулзалт хийсэн тухай мэдээлэл цацагдлаа.
Энэхүү уулзалт нь хиймэл оюун ухаан (ХОУ)-д суурилсан кибер аюулгүй байдлын эрсдэлийг хэлэлцэх зорилготой байсан бөгөөд ялангуяа “Mythos” зэрэг ХОУ-ын загваруудаас үүдэлтэй аюулын талаар банкны удирдлагуудад мэдээлэл өгөхөд чиглэжээ. Уг нь Сангийн яам болон Холбооны нөөцийн сангийн зүгээс банкны удирдлагуудтай тогтмол цагт уулзалт зохион байгуулдаг ч энэ удаагийн уулзалт нь төлөвлөгөөт бус, яаралтай байдлаар зохион байгуулагдсан нь анхаарал татаж байна.
Хиймэл оюун ухааны технологи хөгжихийн хэрээр кибер халдлага хийхэд ашиглагдах боломж нэмэгдэж, санхүүгийн байгууллагуудад улам бүр ноцтой аюул учруулж болзошгүй байгаа юм. Тиймээс ч АНУ-ын эрх баригчид энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, банкны системд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд шуурхай арга хэмжээ авч байна.
Энэхүү уулзалтын үр дүнд банкууд кибер аюулгүй байдлаа сайжруулах, ХОУ-д суурилсан халдлагаас хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн шинэ стратеги боловсруулах төлөвтэй байна. Цаашид АНУ-ын санхүүгийн систем кибер аюулгүй байдлын хувьд илүү баталгаатай, найдвартай байх болно гэдэгт итгэлтэй байна.