Технологийн салбарын нэр хүндтэй Wired сэтгүүл ахуйн хэрэглээний шинэхэн жагсаалтаа танилцууллаа. Энэ удаад тэд 2026 оны байдлаар зах зээлд байгаа хамгийн шилдэг 10 гар тоос сорогчийг онцлон нэрлэсэн байна.
Тус сэтгүүлийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, гар тоос сорогч нь ахуйн ажилд туслах хамгийн тохиромжтой хэрэгсэл хэвээр байна. Wired-ийн туршилтаар эдгээр төхөөрөмжүүд нь хөнгөн жинтэй, хүчирхэг сорох чадалтай төдийгүй ерөнхийдөө хямд өртөгтэй гэдгээрээ онцлог байгаа юм.
Гэр ахуйн цэвэрлэгээг хөнгөвчлөх хүсэлтэй хэрэглэгчдэд зориулсан энэхүү жагсаалт нь тухайн төхөөрөмжүүдийн гүйцэтгэл болон ашиглалтын онцлогт тулгуурлан хийгджээ.