АНУ-д төвтэй, агаарын чанарын хяналт, бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Madison Air” компани өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа олон нийтэд санал болгож, 2.2 тэрбум доллар босгосон нь сүүлийн 25 жилийн хугацаанд аж үйлдвэрийн салбарт хийгдсэн хамгийн том IPO болж байна. Энэ нь технологийн салбарын IPO-нуудтай өрсөлдөхүйц хэмжээний амжилт бөгөөд тус компанийн үнэлгээг эрс нэмэгдүүлж байгаа юм.
“Madison Air” нь үйлдвэр, барилга, хот суурин газрын агаарын бохирдлыг хэмжих, цэвэршүүлэх, хянах технологиор мэргэшсэн компани юм. Тэдний бүтээгдэхүүн нь агаарын чанарыг сайжруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг бий болгоход чиглэгддэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаатай холбоотойгоор “Madison Air”-ийн технологид эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа билээ.
Энэхүү амжилттай IPO нь “Madison Air”-т судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэхэд чухал түлхэц үзүүлэх юм. Мөн энэ нь агаарын чанарын технологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ компаниуд бий болох боломжийг нээж өгч байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын асуудал тулгамдаж буй энэ үед “Madison Air” болон бусад агаарын чанарын компаниудын хөгжил бидэнд шинэ шийдэл, боломжуудыг авчрах байх гэж найдаж байна.