Олон улсын цахим спортын холбоо (IESF) World Esports Championship 2026 тэмцээний тов болон тоглоомын төрлүүдийг албан ёсоор баталлаа. Тус тэмцээний 2026 оны дугаарыг Индонез улс хүлээн авахаар болжээ.

Энэ нь Индонез улсын хувьд World Esports Championship тэмцээнийг нутагтаа зохион байгуулж буй гурав дахь тохиолдол болох юм. Тус улс өмнө нь 2016 болон 2022 онд уг тэмцээнийг хүлээн авч байсан түүхтэй билээ.