Америкийн санхүүгийн MarketWatch сайтад нэгэн сонирхолтой түүх нийтлэгджээ. 71 настай эмэгтэй өөрийнхөө тухай, хэрхэн их хэмжээний мөнгө цуглуулсан тухайгаа ярьсан байна. Тэрээр өөрийгөө маш их хөдөлмөрч, мөнгөө хэмнэж сурсан нэгэн гэж тодорхойлжээ. Одоо түүнд 6 сая доллар байгаа гэнэ.

Гэвч асуудал нь түүний 33 настай хүүгээс үүдэлтэй. Хүү нь эхнэртэй, нялх хүүхэдтэй, удахгүй дахин хүүхэдтэй болох гэж байгаа бөгөөд байр худалдаж авахад мөнгө хэрэгтэй болжээ. Эмэгтэй хүүдээ мөнгө өгөх эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр насаараа хөдөлмөрлөж, өөрийн гэсэн амжилтанд хүрсэн бөгөөд хүүдээ бэлэн мөнгө өгөх нь зөв үү, буруу юу гэдэгт хариулт олохгүй байгаа аж.

Энэ түүх залуучуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэг хэсэг нь эцэг эх нь хүүхдүүддээ туслах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдүүд өөрсдөө хүч хөдөлмөрөөрөө амжилтанд хүрэх ёстой гэж үзэж байна. Мөн зарим нь хүүд нь зээл хэлбэрээр мөнгө өгч болох юм гэсэн санааг дэвшүүлж байна.

Ямартай ч энэ түүх нь санхүүгийн эрх чөлөө, үе хоорондын харилцаа, хөдөлмөрийн үнэ цэнийн талаарх чухал асуултуудыг хөндөж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ, залуусаа?