Тоглоомын салбарын томоохон төлөөлөл Xbox компани дотоод бүтцэдээ өргөн хүрээний өөрчлөлт хийж байгаагаа Мягмар гаргийн өглөө нийтэлсэн блог нийтлэлээрээ дамжуулан албан ёсоор зарлалаа.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд алдарт Halo франчайз болон Rare студийг Activision компани руу шилжүүлж байна. Ингэснээр Halo цувралын ирээдүйн бүх тоглоомыг Activision хөгжүүлэхээр болжээ.
Түүнчлэн тус блог нийтлэлд янз бүрийн студиудыг шилжүүлэн бүтцийн өөрчлөлт хийснээс гадна 268 ажлын байрыг цомхотгоод байгааг дурдсан байна. Эдгээр цомхотголд нэрээ шинэчлээд байсан Halo Studios-ийн ажилтнууд ч багтжээ.