Тоглоом сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд буй The Elder Scrolls VI бүтээлийн хөгжүүлэлт ямар шатанд явж байгаа талаарх ховорхон мэдээллийг Xbox-ийн гүйцэтгэх захирал Asha Sharma өглөө. Тэрээр Bethesda компанийн бүтээж буй уг алдартай дүрд тоглох тоглоомын (RPG) шууд хувилбарыг (live build) өөрөө тоглож үзсэн байна.
Asha Sharma өөрийн X (хуучнаар Twitter) хуудаснаа өнөөдөр өглөө “The Elder Scrolls VI”-ийн шууд хувилбарыг тоглож үзсэн тухайгаа нийтэлжээ. Тэрээр уг тоглоомын цар хүрээ, сүр жавхлан болон зохиолыг нь өндрөөр үнэлсэн байна. Тодруулбал, тэрээр “Өнөө өглөө The Elder Scrolls VI: ******** шууд хувилбарыг тоглож үзлээ. Цар хүрээ болон сүр жавхлан нь үнэхээр гайхалтай юм. Зохиол нь бүр ч илүү агуу болжээ” хэмээн бичжээ.
Гэхдээ тэрээр уг нийтлэлдээ тоглоомын албан ёсны дэд нэрийг (subtitle) олон нийтэд ил болголгүй, цензурдэн нууцалсан байна. Түүний энэхүү сэтгэгдэл нь Bethesda-гийн олон жил хүлээгдсэн шинэ бүтээл хэр хол ахицтай явааг харуулах ховорхон дохио боллоо.