Технологийн салбарын аварга Microsoft корпорацын тоглоомын салбар болох Xbox-т томоохон өөрчлөлтүүд гарахаар боллоо. Тус компани өөрийн тоглоомын стратегийг бүрэн шинэчлэх буюу "reset" хийх хүрээнд 3200 ажилтнаа цомхотгож, нийт дөрвөн студиэ хаахаар болсон байна.
Энэхүү шийдвэр нь компанийн дотоод үйл ажиллагаанд томоохон цочроо авчирч байгаа юм. Xbox-ын гүйцэтгэх захирал Аша Шарма ажилтнууд руугаа илгээсэн цахим шуудангаараа дамжуулан нөхцөл байдлыг тодорхой тайлбарлажээ. Тэрээр "Бидний өнөөдрийн бизнес эрүүл бус байна" хэмээн мэдэгдсэн нь компанийн санхүү болон үйл ажиллагааны хувьд хүндрэлтэй байгааг илтгэж байна.
Одоогоор Microsoft-ын зүгээс энэхүү бүтцийн өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд тус компани ирээдүйн стратегиа хэрхэн өөрчлөх нь салбарынхны анхаарлыг татаж байна.