Xbox тоглоомын ертөнцөд дуртай залуусдаа зориулан сонирхолтой мэдээг хүргэж байна. Microsoft компанийн бүтээгдэхүүн болох Xbox консол дээрх Achievements буюу Амжилтууд шинэчлэгдэж байгаа гэнэ. Энэ нь Xbox-ийг илүү өнгөлөг, хувийн тохиргоотой болгох зорилготой юм байна.

Шинэчлэлтийн хүрээнд хэрэглэгчид өөрсдийн амжилтуудын үзэмжийг өөрчлөх боломжтой болохын зэрэгцээ тоглоомыг 100% дуусгасан тохиолдолд тусгайлан онцолж харуулах функц нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, та дуртай тоглоомоо бүрэн дуусгаад, бүх амжилтыг нь авсан бол энэ тухайгаа бусдад илүү тодоор харуулах боломжтой болж байна гэсэн үг.

Энэхүү шинэчлэл нь Xbox-ийн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, тоглоомын сонирхлыг улам өргөжүүлэхэд чиглэсэн алхам гэж үзэж байна. Xbox-ийн фэнүүд шинэ боломжуудыг хэрхэн хүлээн авахыг харах л үлдлээ. Тоглоомын ертөнцөд шинэчлэлтүүд үргэлж сонирхолтой байдаг шүү дээ.

Xbox гэдэг нь Microsoft компанийн бүтээсэн видео тоглоомын консол бөгөөд дэлхий даяар маш олон фэнтэй.

Тоглоомын мэдээллийг Уужим-ээрээ уншаарай!