Дэлхийн тоглоомын зах зээлийн томоохон төлөөлөгч болох Xbox компани сэтгэл дундуур байгаа хэрэглэгчдийнхээ анхаарлыг татах шинэ оролдлогыг хийж байна. Тус компани дискээс дижитал руу шилжих шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа.
Энэхүү алхам нь физик диск ашигладаг тоглоомчдыг дижитал хэлбэр рүү шилжихэд нь туслах зорилготой юм. Xbox-ын зүгээс уг хөтөлбөрөөр дамжуулан тоглоомын салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэж, өөрийн бүтээгдэхүүнд сэтгэл дундуур байгаа эсвэл хөндийрсөн тоглоом сонирхогчдын итгэлийг дахин олохыг зорьж байна.
Одоогоор уг хөтөлбөр нь хэрэглэгчдэд физик дискээ дижитал хувилбараар солих боломжийг олгох бөгөөд энэ нь дижитал тоглоомын худалдан авалтыг илүү хялбарчлах зорилготой юм. Xbox-ын энэхүү шийдвэр нь тоглоомын зах зээлийн чиг хандлага дижитал хэлбэр рүү эрчимтэй шилжиж байгаа энэ үед хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэсэн томоохон оролдлого гэж үзэж байна.