Сүүлийн үед цахим ертөнцөд олны анхаарлыг татаж буй халаасны хэмжээтэй Xteink цахим ном уншигч нь үнэгүй EPUB болон PDF файл унших дуртай хүмүүст тохиромжтой төхөөрөмж юм. Гэвч уг төхөөрөмжийн өөрийнх нь үйлдлийн систем (firmware) зарим хэрэглэгчдэд төдийлөн таалагддаггүй байна.
Kindle эсвэл Kobo зэрэг ихэнх цахим ном уншигчдын программ хангамж түгжигдсэн байдаг бол Xteink нь хүссэн үйлдлийн системээ өөрчилж суулгах дуртай программ зохиогчдын таашаалд нийцэж буй төхөөрөмж болжээ. Хэрэв та уг төхөөрөмжийг илүү цэвэрхэн, ойлгомжтой интерфэйстэй буюу Kindle шиг мэдрэмжтэй болгохыг хүсвэл CrossPoint Reader-ийн үйлдлийн системийг суулгах боломжтой.
Үйлдлийн систем суулгах заавар
Энэхүү суулгах үйл явц нь нийт 5 минут орчим хугацаа шаардах бөгөөд танд компьютер, USB-C кабель болон Xteink төхөөрөмж байхад хангалттай.
1. CrossPoint Reader-ийн цахим хуудас руу орж "Get CrossPoint" цэснээс Flash Firmware сонголтыг дарна.
2. Дараагийн хуудаснаас өөрийн Xteink төхөөрөмжийн загварыг сонгоно.
3. Төхөөрөмждөө суулгах үйлдлийн системээр CrossPoint 1.6.0 хувилбарыг сонгоно.
4. Төхөөрөмжөө компьютертэйгээ USB-C кабелиар холбож, хөтөч дээрх "Flash CrossPoint" товчийг дарж, гарч ирэх цэснээс холбогдсон төхөөрөмжөө сонгосноор шинэ үйлдлийн систем суух болно.
Үнийн хувьд Xteink X4 загвар нь Амазон дээр 69 ам.долларын үнэтэй байгаа бол Xteink X4 Pro хувилбар нь 99 ам.доллароор зарагдаж байна.