Блокчэйн тоглоомын салбарт үйл ажиллагаа явуулдаг Yield Guild Games (YGG) компани бүтцийн өөрчлөлт хийхээр болсноо зарлалаа. Тус компани 35 ажилтнаа цомхотгож, өөрийн тоглоом хөгжүүлэгч YGG Play салбараа бүрмөсөн хаахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэрийн шалтгааныг крипто болон видео тоглоомын зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ. Зах зээлийн өнөөгийн нөхцөлд YGG Play бизнесийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь ашигт ажиллагааны хувьд боломжгүй болсон гэж үзсэн байна.
Yield Guild Games нь цаашид хиймэл оюуны (AI) салбарт илүүтэй анхаарлаа төвлөрүүлж, үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байна.