Залуучуудын дунд тренд болж буй “looksmaxxing” гэх төрлөөр стрим хийдэг Кловикулар (Clavicular) гэгч залуугийн YouTube сувгийг дахин хаасан тухай мэдээлэл Rolling Stone сэтгүүлд нийтлэгджээ.
Кловикуляр нь өөрийн бие галбир, царай зүсээ сайжруулах аргуудыг залууст зөвлөж, стрим хийдгээрээ олонд танигдсан. Түүний стримүүд нь ихэвчлэн эрчүүдэд зориулагдсан байдаг бөгөөд “альфа эр” болох, фитнессээр хичээллэх, зөв хооллох зэрэг зөвлөгөө өгдөг аж. Гэвч түүний зарим зөвлөгөө нь аюултай, эрүүл мэндэд хортой байж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулдаг байна.
Rolling Stone-ийн мэдээлснээр Кловикуларийн YouTube сувгийг өмнө нь хэд хэдэн удаа хааж байсан бөгөөд энэ удаагийн хаалтын шалтгаан нь тодорхойгүй байна. Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногт хэтрүүлэн хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгдсэн аж. Түүний биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.
“Looksmaxxing” нь сүүлийн үед залуусын дунд ихээхэн тархаад байгаа бөгөөд энэ нь өөрийгөө сайжруулах гэсэн эерэг санааг агуулж байгаа хэдий ч, зарим тохиолдолд бие махбодийн хэт туйлшрал, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.