Попын хатан хаан хэмээн алдаршсан дуучин Мадонна залуу уран бүтээлч Аделагийн цахим орчинд хүчээ авч буй “Nicole Kidman” дууг ашиглан TikTok хуудсандаа шинэ бичлэг нийтэлжээ. Тэрбээр уг бичлэгтээ алтлаг өнгийн даашинз өмсөж, албан ёсны арга хэмжээнд бэлдэж буй мэт байдалтайгаар дүр төрхөө харуулсан байна.
Словак гаралтай дуучин Адела өнгөрсөн есдүгээр сард өөрийн анхны “PRIMA” цомгоо цацсан бөгөөд тус бүтээл нь Billboard 200 чартын 4-р байранд бичигдсэн юм. Харин цомгийн онцлох уран бүтээл болох “Nicole Kidman” дуу нь саяхан Billboard Hot 100 чартын 9-р байранд хүрч, түүний хувьд тус чартын шилдэг 10-т багтсан анхны бүтээл болжээ.
Өөртөө итгэх итгэлийг илэрхийлсэн энэхүү дууны цахим трендэд өмнө нь жүжигчин Николь Кидман өөрөө болон Кеша, Туве Лу, Педро Паскаль, Дуа Липа, Кристен Уиг зэрэг олон алдартнууд нэгдээд байсан юм.
Карьерынхаа туршид Hot 100 чартыг 12 удаа, Billboard 200 цомгийн чартыг 9 удаа тэргүүлсэн Мадонна уг дууг ашигласан нь чартын жагсаалтад амжилттай яваа Аделагийн хувьд бас нэгэн сэтгэл хөдөлгөм, онцлох мөч болж байна.