Америкийн дуучин, рэппер Азеалия Бэнкс (маш алдартай “212” дуугаараа олонд танигдсан) өөрийн хуучин менежер Жефф Кватинезийг мөрдөн мөшгисөн гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн шүүх хуралдаан болсон боловч Бэнкс дахин ирээгүй байна.
Кватинезийн өмгөөлөгчдийн хэлснээр тэрбээр тавдугаар сард болох шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлэг өгөх гэнэ. Кватинез нь Бэнксийн менежерээр ажиллаж байхдаа түүнийг санхүүгийн хувьд ашигласан гэж Бэнкс үзэж байгаа бөгөөд үүнээс үүдэн маргаан үүсч, хэрэг шүүх дээр очсон байна.
Бэнкс өмнө нь ч шүүх хуралдаануудад ирээгүй бөгөөд энэ нь түүнийг шүүхэд хүндэтгэлгүй хандаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Хэрэв тэр тавдугаар сард болох шүүх хуралдаанд ч мөн ирэхгүй бол шүүхээс түүнд хариуцлага тооцож магадгүй юм.