АНУ-ын Лас Вегас хотыг төлөөлдөг, дэлхийн хамгийн алдартай казиногийн сүлжээнүүд болох Caesars Entertainment болон MGM Resorts International компаниудын эзэмшил өөрчлөгдөх магадлалтай болоод байна. The Economist сэтгүүлийн мэдээлснээр, хоёр том тэрбумтан эдгээр компаниудыг худалдан авч, казиногийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа аж.
Эдгээр компаниуд нь зөвхөн казино биш, мөн зочид буудал, үзвэр үйлчилгээний цогцолборуудтай бөгөөд АНУ-ын аялал жуулчлал, зугаа цэнгэлийн салбарт асар том нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд онлайн мөрийтэй тоглоом болон спортын бооцооны салбар эрчимтэй хөгжиж байгаа нь уламжжлалт казиногийн бизнест шинэ боломжуудыг нээж өгч байна. Тиймээс эдгээр тэрбумтнууд ирээдүйд энэ салбар улам өргөжин тэлнэ гэж үзэж, одооноос хөрөнгө оруулалт хийж байгаа бололтой.
Энэхүү худалдан авалт нь зөвхөн санхүүгийн гүйлгээ төдийгүй, АНУ-ын зугаа цэнгэлийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох томоохон үйл явдал болж магадгүй юм. Залуучууд бидний хувьд энэ нь дэлхийн томоохон зах зээл дээр хөрөнгө оруулалт хэрхэн хийгддэг, мөн ямар салбарууд ирээдүйд өсөх боломжтойг харуулж буй сонирхолтой жишээ болж байна.