Ангараг гаригаас олдсон нэгэн чулуу эрдэмтдийн анхаарлыг татаад байна. Уг чулуунд их хэмжээний нүүрстөрөгч агуулагдаж байгаа нь тогтоогджээ.
Судлаачид энэхүү нээлтийн шалтгааныг тайлбарлахаар ажиллаж байна. Одоогоор энэхүү үзэгдлийг биологийн гаралтай буюу амьд биеттэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа боловч үүнийг батлах хангалттай нотолгоо хараахан алга байна. Мөн нүүрстөрөгчийн өндөр агууламжийг тайлбарлах өөр бусад боломжит хувилбарууд ч байгаа аж.
Энэхүү олдвор нь Ангараг гаригийн геологи болон өнгөрсөн үеийн нөхцөл байдлыг ойлгоход чухал ач холбогдолтой ч, яг юунаас болж ийм бүтэцтэй болсныг тогтоох судалгаа үргэлжилж байна.