BBC Health агентлагийн мэдээлснээр, Англи болон Уэльс улсад тохиолдсон хэт халалтын улмаас үүдэлтэй нас баралт өндөр байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Судалгааны урьдчилсан дүнгээр, тус бүс нутгуудад болсон хэт халалтын улмаас 2,700 гаруй хүн амиа алдсан байж болзошгүй гэсэн тооцоог холбогдох мэргэжилтнүүд гаргасан байна. Эдгээр нас баралтууд нь хэт халуунтай шууд холбоотой шалтгааны улмаас үүссэн гэж үзэж байгаа юм.
Одоогоор тус улсуудад нүүрлэсэн байгалийн үзэгдлийн хор уршиг, нас баралтын тоо баримтын талаарх нарийвчилсан мэдээллийг мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судалсаар байна.