АНУ-ын Засгийн газар гадаадын өндөр ур чадвартай ажилтнуудад тус улсад байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт олгодог хөтөлбөрөөс Microsoft, Adobe болон бусад мэдээллийн технологийн томоохон компаниудыг түр түдгэлзүүлж байгааг тус улсын өндөр түвшний албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэхүү шийдвэрийг гаргахдаа залилан, луйврын шинжтэй байж болзошгүй үйлдлүүд гарсан гэх үндэслэлийг дурдсан бөгөөд компаниудыг Америкийн иргэдийг илүү олноор ажилд авахыг шахах зорилготой ажлын нэг хэсэг хэмээн тайлбарласан байна.
Энэ талаар АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс пүрэв гарагт хэлэхдээ: "Бидний Microsoft компанид илгээх мессеж бол: Та бүхэн Америкийн гайхалтай компани, гэхдээ та нар Америкийн шилдэг ажилтнуудыг ажилд авах ёстой" хэмээн онцолжээ. Мөн тэрээр тус хөтөлбөрийн хүрээнд компаниуд ажлын байрны зарыг нийтэд нээлттэй зарлах шаардлага тавигддаг болохыг дурдсан байна.