Францын зүүн бүсийн Страсбург хот дахь Европын парламентын төв байранд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн, алтадмал баримлыг мягмар гарагт дэлгэн тавьжээ.

Данийн уран бүтээлч Йенс Галшиот уг шог баримлыг олон нийтэд үзүүлж байгаа бөгөөд бүтээлийг “Orange Plague” буюу “Улбар шар тахал” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн уг баримлыг “King of Injustice” (Шударга бусын хаан) гэсэн өөр нэрээр нь бас мэддэг аж.

Энэхүү уран барималд Ерөнхийлөгч Трампыг өөрөөсөө хамаагүй жижиг хүний мөрөн дээр нүцгэн сууж буйгаар дүрсэлсэн байна. Мөн түүний гарт урт гольфын цохиур бариулсан байх аж.

Суурийн хэсгийг нь оруулаад уг баримал нь нийт 2.5 метр орчим өндөртэй юм.