АНУ-ын Теннесси мужид үхлийн тариагаар цаазаар авах ял гүйцэтгэх оролдлогыг даван гарч, амьд үлдсэн Криста Пайк эмнэлгээс гарч, шорон руугаа буцсан талаар түүний өмгөөлөгчид бямба гарагт мэдээллээ.

Өдгөө 50 настай тэрбээр сүүлийн 30 жилийн турш хоригдож байсан эмэгтэйчүүдийн хорих анги болох Дебра К. Жонсоны нөхөн сэргээх төвд (Debra K. Johnson Rehabilitation Centre) эргэн очсон байна.

Өмгөөлөгчдийнх нь гаргасан бичгэн мэдэгдэлд “Тэрбээр ийм ер бусын нөхцөл байдалд тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн ажилтнууд болон эмнэлгийн багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн” хэмээн дурджээ. Мөн Криста Пайк үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа аж.