Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас ирэх сард явагдах ёстой байсан парламентын сонгуулийг 2027 оны есдүгээр сарын 11 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн тэрбээр тус өдөр ерөнхийлөгчийн сонгуулийг ч хамтатган явуулахаар зарласан байна.

Тэрбээр ийнхүү сонгуулийг хойшлуулах болсон шалтгаанаа Израил улс болон Палестины нутаг дэвсгэр дэх аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ.

Палестины албан ёсны мэдээллийн WAFA агентлаг-ийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Аббасын гаргасан зарлигт “Израилын авч буй арга хэмжээнээс үүдэлтэй саад бэрхшээлүүд” болон “чөлөөт, шударга, хүртээмжтэй сонгууль” явуулахад тохиромжтой улс төр, аюулгүй байдал, бодит газар дээрх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.