АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтон Төв Азийн улсуудад Хятадтай хамтын ажиллагаагаа зогсоох шаардлага тавилгүйгээр тус бүс нутагт бизнесийн салбарт өрсөлдөх сонирхолтой байгааг мэдэгдлээ.

Узбекистаны Самарканд хотод үг хэлэх үеэрээ тэрээр Бээжин тус бүс нутагт байр сууриа тэлж байгаа энэ үед АНУ юу санал болгож чадах вэ гэсэн асуултад хариулсан байна. Тэрээр энэ талаар тайлбарлахдаа “Энэ бол өрсөлдөөн шүү дээ. Бидэнд бүтээгдэхүүн байна, компаниуд байна” хэмээн онцолжээ.

Энэхүү уулзалтын хүрээнд АНУ болон Төв Азийн таван орны засгийн газар ашигт малтмал, тээвэр болон технологийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх санал, төлөвлөгөөг танилцуулсан байна.